“ЭРДЭНЭТ  УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙНХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Share on facebook
Share on twitter
Share on telegram

Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 84, 85 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 1  

Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага:

  1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  2. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
  3. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
  4. Тухайн компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч    г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  5. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  6. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  7. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах    эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  8. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх;
  9. Хараат бус гишүүн нь Компанийн тухай хуульд заасан болон компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;
  10. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  11. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх

Хоёр.  Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Төрийн үйлчилгээнээс  бусад төрийн алба хашдаггүй байх
  2. Инженер техникийн мэргэжилтэй бол давуу тал болно.

Гурав. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:


1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.    Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
3.    Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
4.    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5.    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
6.    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
7.    Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia /
8.   Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт  

9.    Иргэний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /E-Mongolia/;

10.  Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлол / E-Mongolia/;

Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах:

Хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 12.00 цаг хүртэл

Хаяг : Орхон аймаг. Баян-Өндөр сум. 5-7А байр Орон нутгийн өмчийн газар Утас:7035-2025, 99995979

Анхаарах зүйлс:
1.    Баримт бичгийг дугтуйнд битүүмжилсэн байх ба “Орон нутгийн өмчийн газарт” гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
2.    Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
3.    Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.    Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
5.    Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.