Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн шударга, ил тод байдлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд манай байгууллага ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 37001:2025 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийт ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, стандартын шаардлага, ач холбогдол болон байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга замуудыг танилцууллаа.
Сургалтыг Зөвлөх сургагч багш А.Батгэрэл, Ахлах зөвлөх сургагч багш Б.Ганболд нар удирдан явуулж, чанар болон авлигын эсрэг менежментийн тогтолцооны үндсэн ойлголт, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн Эрдэнэт Ус, ДТС ОНӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, чанарын бодлого болон зорилтуудыг танилцуулж, стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг онцлон тэмдэглэлээ.